IELTS 6.5 ба түүнээс дээш оноо авах зорилготой "К1-К12” англи хэлний сургалтын хөтөлбөр, сурах бичиг эрхлэн гаргах төсөл хэрэгжиж эхэллээ
TALK TALK ENGLISH боловсролын төвийн Англи, Монгол мэргэжилтэн багш нар өнгөрсөн он жилүүдэд хуримтлуулсан туршлага, судалгаан дээр суурилан МОНГОЛ хүүхдийн онцлогт тохирсон, монгол ахуй контент, дүрүүдийг оруулсан, англи хэлний голлох дүрэм, шинэ үгсийг монгол хэл рүү орчуулсан Англи хэлний мэдлэг чадварыг сайжруулах “К1-К12” буюу “Kids1-Kids12” сургалтын хөтөлбөр, цогц сурах бичиг эрхлэн гарган ОЛОНЛОГ төв сургуультай хамтран сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Сурах бичгийн багцад ангийн болон гэрийн ажлын ном, сонсох хичээл, уншлагын ном зэрэг багтана.
Сурах бичгийн багцын 30 хувь нь монгол орчуулгатай байх бөгөөд монгол орчуулгыг МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрдэмтэн багш нар хянан хамтран ажиллах болно.
К1-К12 төслийн эхний шатны сургалтууд 2024 оны 9 сарын 1-ний өдрөөс Олонлог төв сургуульд хэрэгжиж эхэлнэ. Сургалт эхлэхээс өмнө TALK TALK ENGLISH боловсролын төвийн Англи, Монгол мэргэжилтэн багш нар Олонлог сургуулийн англи хэлний багш нарыг дадлагажуулах, улмаар хичээлийн явцад хяналт тавьж 2024-2025 оны хичээлийн жилийн турш нягт хамтран ажиллана.
Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд К12 суралцан төгсөхөд IELTS 6.5 оноо авах түвшинд хүргэх зорилготой.
Дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах хөгжлийн гүүр нь болсон Англи хэлний боловсролыг чанарын өндөр түвшинд хүргэхэд TALK TALK ENGLISH боловсролын төвийн хамт олон улам бүр хичээн ажиллах болно.
Сэтгэгдэл үлдээх