Өргөө кино театраас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг долдугаар сарын 19-22-нд хаана

Хуваалцах

Баянгол дүүрэг Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн