Цэс Close

ТАНИЛЦ: Словенийн Ерөнхийлөгч мотоцикл унах хоббитой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлал хийгээд байгаа билээ.

Словенийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нь Люблянагийн их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Мөн Вена хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Манчестер хот дахь Салфордын их сургуульд Олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Словенийн Үндэсний радио, телевиз болон POP TV-т  11 жил хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байсан. Англи, хорват/серби хэлээр чөлөөтэй ярьдаг, орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй.

Наташа Пирц Мусар мотоспорт, тэр дундаа мотоцикл унах хоббитой. “Бочче” тоглоом болон шар шувууны холбогдолтой дурсгалт зүйлс цуглуулдаг ба чихуахуа үүлдрийн хоёр нохойтой аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах