Аня Тэйлор-Жой “Frozen” хүүхэлдэйн киноны Элсагийн дүрд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна
Хэрвээ Дисней компани “Frozen” хүүхэлдэйн киноны киног хийвэл Элсагийн дүрийн сонгон шалгаруулалтанд оролцохоо мэдэгдсэн билээ.
Тэйлор-Жой "Vogue Hong Kong" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ах дүү нарынхаа хүүхдүүдэд өөрийгөө Элса гэдгээ хэлж гараасаа мөс гаргаж чаддаг хэмээн хэлэхийг хүсч байгаагаа дурьджээ.
“Би одоо хийж байгаа ажилдаа их дуртай байгаа учраас хөгжмийн салбарт хүчээ үзэхийг үнэхээр хүсч байна”. Би хэцүү, саад бэрхшээлтэй ажилд өөрийгөө сорих дуртай. Энэ нь надад маш их урам зориг өгдөг тиймээс дуулж, бүжиглэх ажил миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байна” хэмээжээ.
Дисней одоогоор хүүхэлдэйн киноны цувралын гурав, дөрвөн кинон дээр төвлөрч байгаа бөгөөд эхнийх нь 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Deadline
Бэлтгэсэн: О. Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх