Цэс Close

Өнөөдрөөс эхлэн нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 11-ний баасан гарагт 07.00-20.00 цагт болно. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах захирамж гаргажээ. Захирамжид:

  • Аравдугаар сарын 10, 11, 12-ныг дуусталх хугацаанд нийслэлд согтууруулах ундаа худалдахгүй.
  • Аравдугаар сарын 11-ний өдөр соёл урлаг, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй.
  • Гадаа болон битүү талбайд үйлчилгээ явуулдаг зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн тухай долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах