Монгол Улсын Ерөнхий прокурор БНТУ-ын Ерөнхий прокурортой уулзлаа
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон Улсын прокуроруудын холбооны 29 дүгээр чуулганы хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий прокурор Мухсин Шентурктай уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхий прокуророор шинээр томилогдсон Мухсин Шентуркад баяр хүргэж, Монгол, Туркийн прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин хөгжиж, санамж бичиг, хэлэлцээрийн хүрээнд өндөр түвшний айлчлал, уулзалтууд хийх, прокуроруудыг сургах, туршлага солилцох чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Мөн хоёр улсын хооронд зорчих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн тэлж, шинэ түвшинд гаргах талаар санал солилцов.
Сэтгэгдэл үлдээх