Сурагчдын цүнх, халааснаас гар утас хулгайлсан этгээдийг олж тогтоожээ
Цахим орчинд аравдугаар сарын 9-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн гадна сурагчдын цүнхнээс эд зүйл хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагынхан уг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг бүртгэн авч шалгалтын ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дэх дунд сургуулийн гадаах талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас гурван хүүхдийн халааснаас “I phone”, “Samsung” маркийн гар утсыг 15 настай М гэгч нь авч, уг гэмт хэргийг үйлдсэнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхнийг хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх