Цэс Close

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг нас 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас баржээ

Нэг нас 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, өглөө өвдөх зовиургүй цэцэрлэгтээ орсон хүүхэд цэцэрлэг дээрээ байхдаа хахаж нас барсан бөгөөд Шүүх шинжилгээний машин хүүхдийг авч явсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах