Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болох Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл, Оюутолгой төсөл, Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалт, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар тус тус хэлэлцэнэ.
Нийт 12 асуудал хэлэлцэхээр, 9 асуудал танилцахаар уг хуралдааны товд оржээ.
