Жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдлын үнэлгээ, суурь судалгаа хийх шаардлагатай
“Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдлын ойлголт, ухагдахуун, агуулгын хүрээ” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан танилцуулга хийлээ. Жендэрийн асуудлын хүрээнд ажлын орчин нөхцөл, албан тушаал эрхлэх тэгш эрх, боломж, нөхцөл, карьерын амжилт, өсөлт, жендэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг бодлого, дүрэм журам, сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ байгаа эсэхийг багтаах нь зүйтэй гэж үзэж байна.
Төрийн албаны жендэрийн дүн шинжилгээг нэгдүгээрт төрийн албаны жендэрийн асуудал, албан хаагчдын дундах жендэрийн зөрүү байгаа эсэхийг илрүүлж залруулах, хоёрдугаарт байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмж (хариуцлага)-тай болгох чиглэлд хандуулах шаардлагатай.
Сэтгэгдэл үлдээх