“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ: Жендэрийн тэгш байдлын төсөл хэрэгжүүлсэн KOICA-гийн туршлага” олон улсын хуралд ажлын албанаас оролцож байна
Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2021-2024 онд зохион байгуулсан юм.
Монгол Улсад 4 жилийн турш хэрэгжүүлсэн уг төслийн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан төслийг хэрэгжүүлэгч талууд арга туршлага, үр дүнгээ хуваалцах зорилготой хурлыг KOICA-гийн Дэд ерөнхийлөгч Юнёон Ли нээж, мэндчилгээ дэвшүүллээ.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска болон Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжил бодлогын хэлтсий дарга С.Батцэцэг нар төслийн ололт амжилт, үр дүнг танилцуулав.
Үндсэн илтгэлийг Ратгерс Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны салбарын Профессор Мона ЛенаКрүүк: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны төслийг загварчлал, үнэлгээг танилцуулж, дараах хэлэлцүүлгийг өрнүүллээ. Үүнд:
Хэлэлцүүлэг нэг: Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Жендэрийн тэгш байдлыг дэмжих
Илтгэл 1: “KOICA-гийн жендэрийн тэгш байдлын төслийн стратеги,санаачилгыг тоймлох нь” (Чеонсүү Нам, KOICA-гийн Хөгжил, жендэрхариуцсан мэргэжилтэн )
Илтгэл 2: “Хөгжлийн албан ёсны тусламжаар дамжуулан жендэрийн тэгшбайдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах нь” (USAID-ийнЖендэрийн ахлах зөвлөх Кэролайн Хаббард)
Илтгэл 3: “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог чадавхжуулах төслүүд”(НҮБХХ-ийн Жендэрийн тэгш байдлын олон улсын асуудал хариуцсан дарга Ракел Лагунас)
Хэлэлцүүлэг хоёр: KOICA-UNDP төслийн илтгэлүүд
Илтгэл 1. “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийноролцоог дэмжих нь” төслийн гүйцэтгэлийн менежмент” (Ёонсүүк Чо, Солонгосынхөгжлийн стратегийн институтийн Төслийн менежер)
Илтгэл 2. Гол үр дүн, сургамж
2.1 Хүйсийн квот ба хуулийн шинэчлэл
2.2 ИНБ-уудын үүрэг ба Агетлагийг чадавхжуулах нь
2.3 Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоотой холбоотой нийгэм дэх зан төлөвийн өөрчлөлт сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх