АНХААР: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгдэж байна
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна.
Эл шалтгаанаар, өвөл, зуны нийт 20 сууц, найман автомашин, таван агуулах, гурван монгол гэр, хоёр гарааш, зургаан хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх