Цэс Close

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэхээр, нэг компанид андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, мөн нэг компанид гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэв.

Мөн банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид нэмж олгож, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоёр компанийн хаяг байршлын өөрчлөлт болон салбарыг бүртгэхээр боллоо.  

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, нэр бүхий найман иргэнд олгохыг зөвшөөрч, хоёр компанийн банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх болон мөн хоёр компанийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах