Цэс Close

Сайн дурын даатгуулагчид дөрөвдүгээр сараас 106920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сайн дурын даатгуулагчид гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөр тооцуулах бөгөөд шимтгэлд 89100 төгрөг төлөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр үлдсэн. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106920 төгрөгийн шимтгэл төлөх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах