Цэс Close

Уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй ААН, байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт, шалгалтыг эхлүүлжээ

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх гуравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01/01 дугаартай удирдамж батлагдаж, хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс /2024.01.08/ эхлүүлжээ.

Өнөөдөр яамны Салбарын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын байцаагчид хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүхий нүүрс болон нүүрсний завсарын бүтээгдэхүүн /мидлинг/ ашиглаж буй 100 кВт-ээс дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухтай 17 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Удирдамжийн дагуу нийслэлийн 141 аж ахуй нэгж, байгууллагын 241 зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна. Хяналт шалгалт 10 хоног үргэлжилэх төлөвтэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах