Хятадын цагаан сар болж байгаатай холбогдуулан хилийн зарим боомтыг гурав хоног хаана

Хуваалцах

БНХАУ-ын цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан тус улстай хиллэдэг зарим боомтыг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд түр хаана.

Тодруулбал автозамын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг хийх юм.

Харин Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, бусад боомт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн