"Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно" гэдэг ташаа мэдээлэл

"Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээлэл гаргаж, цагдаагийн алба хаагчийн зураг ашигласныг ЦЕГ-аас няцаалаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна" гэж анхааруулав.
Сэтгэгдэл үлдээх