МИАТ ТӨХК-aас шинэхэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтнууд төрөн гарлаа

Монгол Улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МИАТ ТӨХК-ийн В787-900 агаарын хөлгийн нисгэгч, багш, Гавьяат нисгэгч Рословын Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдаад байна.
Мөн бусад МИАТ ТӨХК-ийн ажилчид цол тэмдгээр шагнагдсанаас тодруулбал,
- МИАТ ТӨХК-ийн ахмад ажилтан, багш, нисгэгч Р.Доржготовт Монгол Улсын Гавьяат нисгэгч,
- Техникийн газрын дарга асан Ё.Энхтөрд Гавьяат техникч цол тэмдэг олгож,
- Б737NG/MAX агаарын хөлгийн дарга, багш, нисгэгч Ч.Хуяг, ахмад ажилтан Р.Отгонжаргал, Бүхээгийн шалгагч багш С.Оюун нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- Бүхээгийн сургагч шалгагч, багш И.Түвшинбилэг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерингийн хэлтсийн Ахлах инженер Б.Гантөмөр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнан урамшуулагджээ.
Ийнхүү МИАТ ТӨХК-ийн хамт олон 69 жилийнхээ ойг шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар бүл нэмэн угтаж байгаа аж.



Сэтгэгдэл үлдээх