Цэс Close

Байгаль орчны шинжлэх ухаан, технологийн олон улсын бага хурал болно

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурлыг зургаадугаар сарын 18-19-нд зохион байгуулна. Одоогийн байдлаар 230 орчим хүн оролцох төлөвлөгөөтэй, бүртгүүлсэн байна. Хурлын үеэр 100 орчим аман илтгэл, 50 орчим постер ханын илтгэл хэлэлцүүлнэ. АНУ, Япон, БНХАУ, ОХУ, Швейцар, Норвег, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэн оролцоно. Оролцогчид, эрдэмтэн судлаачид асуудлуудыг нэлээн өргөн хүрээнд ярина. Бид нар энэ жил хоёр сэдэв дээр анхаарал хандуулж байгаа.
Нэгдүгээрт, СОР-17 болохтой холбоотойгоор газрын доройтлын асуудлыг нэлээн авч хэлэлцье гэж бодсон. Цөлжилт, ган, шороон шуурга, газрын доройтлын чиглэлээр судалгаа хийдэг, олон жил судалгаа хийсэн Япон, БНХАУ-ын бүлэг эрдэмтэд ирнэ. Эрдэмтдийг хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсний дараагийн уулзалтаар СОР-17-д зориулсан тодорхой хэмжээний зөвлөмж эсвэл уриалга гарах зорилготой ажиллаж байна.
Хоёрдугаарт, ирэх жил манай улсад Азийн цэвдгийн олон улсын гуравдугаар хурал болно. Энэ үйл явдалтай холбож мөн гол анхаарлаа хандуулж байгаа юм. Гэхдээ эдгээрээс гадна ногоон хөгжил, хил орчмын бүс нутаг, Монгол, Орос, Хятадын “Нэг зам-Нэг бүс” хөтөлбөр, эдийн засгийн коридоруудтай холбоотой олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдэх гэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах