Цэс Close

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "ТОСК" ТӨХХК-д ажиллалаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 2025 оны долдугаар сарын 18-ны өдөр “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэх удирдлага, газар, нэгжийн дарга нартай уулзаж, өр төлбөр, авлагыг барагдуулах, зардлыг хэмнэх, орлого, үр ашгийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн явцыг эрчимжүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, ажиллажээ.

“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төсөв, санхүүгийн байдал болон үйл ажиллагааны талаар тус компанийн Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Молор танилцуулсан байна.

Уг уулзалтад ТӨБЗГ-ийн Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар байлцсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах