Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Камбож, Монгол холбогдоод байна

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи, ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл нарын тус тусын мөрдөн байцаалтын ажиллагаа Камбож, Монгол хоёрыг хамарсан тухай өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ.
Эв нэгдлийн сүмийн албан тушаалтан Камбожид 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмэх, НҮБ-ын төлөөлөгчийн газрын тендер, мэдээллийн суваг худалдан авах зэрэг хөгжлийн төслүүдэд нөлөөгөө ихэсгэхийн тулд тэргүүн хатагтай асан Кимд тансаг бэлэг өгсөн эсэхийг Тусгай хуульч Мин Жун Кигаар удирдуулсан мөрдөн байцаах ажиллагаа шалгаж эхэлжээ.
Өмнөд Солонгос 2022 оны зургадугаар сард Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн Камбожид олгох зээлийн хязгаарыг 700 сая ам.доллараас 1.5 тэрбум доллар болгон нэмэгдүүлсэн. Мөн Юн Сүк Ёл таван сарын дараа Камбожид айлчилсан байна. Бодлогын өөрчлөлтөд лобби нөлөөлсөн эсэхийг прокурорууд шалгаж байгаа юм.
Тусгай прокурор Чо Юн Сокийн удирдлага дор явуулж буй өөр нэг мөрдөн байцаалтын ажиллагаа нь арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн дэглэм тогтоохоос хэд хоногийн өмнө Өмнөд Солонгосын цэргийн тагнуулынхан Монгол дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбогдохыг оролдсон эсэхийг шалгаж байгаа юм. Тухайн тагнуулын хоёр ажилтан Хойд Солонгосын албаныхантай холбоо тогтоохыг завдаад Монголын хууль хүчнийхэнд саатуулагдсан байна.
Прокурорууд онц байдлын эрх мэдэл буюу цэргийн дэглэмийг зөвтгөхийн тулд Хойд Солонгостой хуйвалдан, зохиомол зэвсэгт мөргөлдөөн үүсгэх зорилготой байсан гэж сэжиглэж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг Өмнөд Солонгосын хуулийн дагуу бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ялаар шийтгэгддэг юм.
Сэтгэгдэл үлдээх