Цэс Close

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 4 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах