Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу гудамж дагуу шугам хоолойг шинэчлэн солих тул маргааш өглөө буюу наймдугаар сарын 28-ны 06:00 цагаас замыг хаахаар болсон байна.
Авто зам хаах үеэр нийтийн тээврийн Ч:21Б Вокзал – Дэнжийн 1000 эцэс, Ч:22 Шадивлан-Чингис СООСЭ чиглэлийн автобус дараах замаар иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Их тойруугийн гудамжны замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 31-ний 06:00 цагт нээх юм байна.
