Д.Амарбаясгалан: Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байхад "Төсөв байхгүй" гэж шалтаглах эрх бидэнд байхгүй

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэллээ. Энэхүү нээлт нь олон улсын ардчиллын өдөр тохиож буйг УИХ-ын дарга онцоллоо. Мөн энэ намрын чуулганаар УИХ төрийн данхайсан бүтцийг өөрчлөхөд чиглэнэ, давхардсан шаардлагагүй төрийн процессуудыг болиулна, олон дүрэм журмыг хуульд шингээнэ, татварын хуульд нэмэлт өөрчлөлт бус реформын шинжтэй томоохон өөрчлөлт хийх санаачилгыг гаргана, нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх аргыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа сул талыг хэлэлцэж, өөрчилнө гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм.
Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, асуудлуудыг танилцуулсан бөгөөд боловсролын талаарх танилцуулгадаа "Сүүлийн жилүүдэд сурагчдын тоо 43 хувиар нэмэгдэж, сургууль цэцэрлэгт 5000 гаруй багш дутагдаж цаашид өссөөр гурван жилийн дараа 14 мянгаар дутах тооцоолол байна. Тиймээс цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын нөхцөлийг шинэчлэх, ачааллыг шударгаар үнэлэх, ил тод үнэлгээний тогтолцоог бий болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байхад "Төсөв байхгүй" гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Нийт хүүхдүүдийн талаас илүү хувь нь даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль өндөр ачаалалтай, 108 сургууль шинээр барих шаардлагатай ба өртөг нь 1.6 их наяд төгрөг" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх