ЭМДЕГ болон орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
ЭМДЕГ-ын төв, орон нутгийн албан хаагчдад шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлэх, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мэдээллийн цаг”-ийн хөтөлбөр тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар МУИС-ийн Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор М.Золжаргал “Хиймэл оюун ухааны суурь ойлголтын тухай” сэдвээр хиймэл оюун ухаан юу хийдэг, даатгалын салбарт ашигладаг жишээ буюу нэхэмжлэл боловсруулах автоматжуулалт, эрсдэлийн үнэлгээ ба хувь хүний онцлог, хэрэглэгчийн үйлчилгээ ба чатботууд, луйврын илрүүлэлтийн талаар мэдээлэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгэгдэл үлдээх