Гэрээт эмийн сангийн эрхлэгч, холбогдох ажилтнуудад сургалт хийлээ

СҮХБААТАР АЙМАГ
Гэрээт эмийн сангийн эрхлэгч, холбогдох ажилтнуудад сургалт хийлээ.
Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг 2025 онд 23 эмийн сантай байгуулан ажиллаж байна. Тус гэрээт эмийн сангийн эрхлэгч, холбогдох ажилтнуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эмийн хөнгөлөлт үзүүлэх ЭМДҮЗ-ийн 11-р тогтоолыг танилцуулж, анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.
ХЭНТИЙ АЙМАГ
Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Хэнтий аймгийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2025 оны 5 сарын 01-нээс эхэлсэн. Үүнд: анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь хүүхдийн бие бялдрын үнэлгээ хийж зүрхний цахилгаан бичлэг, шүдний үзлэг эмчилгээ, нүдний хараа шалгах бөгөөд илэрсэн өвчлөлийг дараагийн лавлагаа шатлалын эмнэлэгт эмчилж эрүүлжүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Хэрлэн суманд хийгдэж байгаа 6 настны эрт илрүүлгийн үзлэг хэрхэн хийгдэж байгаад газар дээр нь очиж, тогтмол явцын хяналт хийж ажиллаж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ
"Дархан марафон-2025" бүх нийтийн гүйлт амжилттай зохион байгуулагдлаа.
Гүйлтэд нийт 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хамт олон гэр бүлийн гишүүдийн хамт эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах зорилготой энэхүү тэмцээнд амжилттай оролцлоо.
Сэтгэгдэл үлдээх