Цэс Close

Ц.Сандаг-Очир:  Ингэж намын асуудлыг төрийн зовлон болгоод байж болохгүй   

Г.Занданшатарыг огцруулах кноп дарах нь тодорхой болсон гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй, ирцээр бойкотолж эхэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Уг асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд ажлын цаг дууссан тул өнөөдөр буюу даваа гарагт болгож хойшлуулсан ч ирц хүрээгүй учраас  ийнхүү хаалаа.  Намын даргын төлөөх өрсөлдөөнд өвдөг шороодсоноо хүлээн зөвшөөрөлгүй  намынхаа гишүүдийг хоёр хуваагаад зогсохгүй намынхаа зовлонг төрд чирж орж ирсэн Г.Занданшатарын талынхан ийнхүү УИХ-ын үйл ажиллагаанд   саад учруулж эхэллээ.  УИХ-ын үйл  ажиллагаа хэвийн бөгөөд тасралтгүй үргэлжлэх хуультай ч намын бүлэг, байнгын хороодын  хуралдаанд гишүүд орж ирж суухгүй буюу ирцээр бойкот хийж байгаа нь хэний ч нүдэнд илхэн байна. Тухайлбал,  Г.Занданшатарын хувьд Байнгын хорооны  ирц бүрдэхийг 35 минут хүлээсний эцэст  хурал хойшлуулах алх цохьсны дараа орж ирж жүжиглэв. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн ажлыг саадгүй үргэлжлүүлэхийн тулд хэлэлцэж буй асуудлаа хуулийн хугацаанд  дуусгах ёстой учраас УИХ-ын гишүүдийг түр хугацаанд гадаад томилолтод явахгүй байх захирамж гаргасан ч Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийх айлчлалын бүрэлдэхүүнд 10 гишүүнийг явуулсан зэргээс үзвэл Г.Занданшатар  өөрийг нь огцруулах кноп дарах нь тодорхой болсон гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх, ирцээр бойкот хийх ажлыг ийнхүү гардан зохион байгуулж буй нь гүйцэтгэх засаглалын зүгээс  парламентат ёсонд халдсан үйлдэл болж буйг улс төрийн хүрээнийхэн ярьж, бичиж, шүүмжилж эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах