Цэс Close

"Silk Way Star" тэмцээний финалд Ж.Мишээл шалгарчээ

"Silk Way Star" тэмцээний финалд шалгарсан оролцогчдыг зарлалаа. Нийт 12 орны шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн энэхүү шоу төсөл нь сая сая үзэгчдийг байлдан дагуулж байна.

Хагас финалын шатны үр дүнгээр дараах уран бүтээлчид финалд шалгарлаа:

  • 🇰🇿 ALEM (Казахстан)
  • 🇲🇾 Jasmine Aziz (Малайз)
  • 🇬🇪 Avtandil Abeslamidze (Гүрж)
  • 🇲🇳 Michelle Joseph (Монгол)
  • 🇨🇳 Zhang He Xuan (Хятад)
  • 🇦🇲 Saro Gevorgyan (Армени)
  • 🇺🇿 Madinabonu Adilova (Узбекистан)

Финалын шатны шууд нэвтрүүлэг энэ сарын 22-нд 20:00 цагаас "Jibek Joly" телевизээр шууд дамжуулагдах бөгөөд Монголын цагаар 23:00 цагаас "UBS Tv" шууд дамжуулах юм.

Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү шоуны ялагч нь дараах холимог системээр тодорно:

  • 50% — шүүгчдийн үнэлгээ
  • 50% — онлайн санал хураалт

Эх орноо төлөөлөн финалд шалгарсан Мишээлд silkwaystar.org сайтаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах