Цэс Close

Нүүрс тээврийн машин автобус болон жижиг машин мөргөжээ

СХД-ийн нутаг дэвсгэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрогт 14 цагийн орчимд автобус, нүүрсний машин болон суудлын автомашин мөргөлджээ.


Ослыг харсан иргэдийн хэлж байгаагаар нүүрс тээврийн жолооч суудлын автомашиныг мөргөж улмаар автобус тус осолд өрсөн аж.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн орчимд тус осол бүртгэгдсэн. Ослын улмаас 3 хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэднийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах