УСУГ: Ус сувгийн удирдах газраас үзүүлдэг үйлчилгээтэй холбоотой дуудлага, санал хүсэлтийг 18001313 дугаараар авч байна

Иргэн та Ус сувгийн удирдах газраас үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээтэй холбоотой дуудлага, санал хүсэлтийг 24/7 цагаар 18001313 дугаараар, энгийн утасны тарифаар дуудлага өгөх боломжтой боллоо.
Гэр хороолол:
- Ухаалаг ус түгээх байраар дамжуулан ундны усаар хангах
- Усны карт борлуулах цэг
- Карт цэнэглэх заавар зөвлөмж
- Гадны тээврийг усаар хангах талаар мэдээлэл авах бол 1 дугаар дээр дарах
- Зөөврийн ус түгээх байраар дамжуулан ундны усаар хангах
- Зөөврийн ундны усаар хангах талаар мэдээлэл авах бол 4 дугаар дээр дарах
- Усны машинаас ус түгээх
- Бохир ус соруулах талаар мэдээлэл авах бол 5 дугаар дээр дарах
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд:
- Техникийн нөхцөл олгох
- Барилгын түр зөвшөөрөл олгох
Холболтын гэрээ хийх - Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, шилжүүлэх
- Усны үйлчилгээний нэхэмжлэл, төлбөр тооцоо
- Хэрэглэгчийн санал хүсэлт авч шийдвэрлэх
- Усны тоолуур шалгах, баталгаажуулах, сууриулуулах, засварлах талаар мэдээлэл авах бол 2 дугаар дээр дарах
- Усны чанар аюулгүй байдал
- Усны шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл авах бол 3 дугаар дээр дарах
- Цэвэр, бохир усны шугам сүлжээний угсралт, засвар үйлчилгээ
- Шугам сүлжээний бөглөө, гэмтэл
- Төлбөрт үйлчилгээнд хамрагдах бол 6 дугаар дээр дарах

Сэтгэгдэл үлдээх