Катар улстай байгаль орчны салбарт хамтран ажиллана

Хуваалцах

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн долоодугаар чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ДрАбдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайе нар өнгөрсөн пүрэв гарагт уулзжээ.

Найроби хотноо уулзсан талууд өнгөрсөн 10 дугаар сард ярилцсан хоёр талын хамтын ажиллагааны чиглэлүүдээр авч буй үндэсний бэлтгэл ажлын явцуудыг танилцуулан, Байгаль орчны яамд хооронд байгуулах Санамж бичгийн хүрээг тодорхойлсон байна.

Мөн Катарын тал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад үзүүлэх дэмжлэгийн цар хүрээг тодорхойлж буйгаа дурджээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн