Цэс Close

УЕПГ: Нэгдүгээр сард 573 гэр бүлийн хүчирхийллийн зөрчил бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сард 551.740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, бүртгэгдсэн зөрчлийн 85.4 хувь нь нийслэлд, 14.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн аж. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэж байна.

Энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн нийт зөрчлөөс 18.983 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 22.7 хувиар буурчээ.

Шийтгэл оногдуулсан иргэний 74.7 хувь нь эрэгтэй, 25.3 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 59.1 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 541.233 буюу 98.1 хувийг газар дээр нь, 7605 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 596 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 2307 буюу 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчлийн улмаас 2026 оны нэгдүгээр сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 8,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд учирсан хохирлоос 883.8 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах