Цэс Close

Гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, уялдаа холбоог бэхжүүлэх чадварыг хөгжүүллээ

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, түүний харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас Говийн бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын аврагч-нохой хөтлөгчийн давтан сургалтыг энэ сарын 16-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь гамшиг, ослын үед эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, аврагч нохойн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ онцлог юм.

Сургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлсэн юм.

Мөн гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, багийн зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх чадварыг давхар хөгжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах