Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүн хуваалцах арга хэмжээ болжээ

Голомт банкнаас дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүн хуваалцах арга хэмжээ “-нд Ус сувгийн газрын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүн нь “Үйлдвэрийн хаягдал усны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
Тус арга хэмжээнд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай 70 үйлдвэр үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, Усны газрын дарга З. Батбаяр нь “ Ус ашиглалт, хаягдал усны ерөнхий байдал” сэдвээр, Уур амьсгалын санхүүжилт ба хамтын ажиллагаа төслийн багаас “Монголын цаг агаарын нөхцөл байдалд тохирсон үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Сэтгэгдэл үлдээх