Цэс Close

Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2026 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгосон байна.

Тэрээр, Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах