Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

"Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн үзэглэсэн төсөлд Канад Улсын Гадаад харилцааны яамны Агаарын тээврийн асуудал эрхлэгч хатагтай Шендра Мэлиа болон Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа нар нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Ингэснээр хэлэлцээрийн төсөлд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд багтаамжийн тухайд хэлэлцэн тохиролцогч талуудын томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын агаарын хөлгөөр долоо хоногт нийт 3 удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх, ачаа тээврийн нислэгийн хувьд ямарваа нэгэн хязгаарлалтгүй байх тохиролцоо бүрдлээ.
Сэтгэгдэл үлдээх