Улаанбаатарт +30 градус дулаан байна

Хуваалцах

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна. 

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +26…+28 градус дулаан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн