Цэс Close

Соёмботой уулыг сэргээн буджээ

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Соёмботой уулын соёмбо тэмдэг, Монгол бичгийн өнгө үзэмжийг сэргээн будаж, өнгө заслын ажлыг гүйцэтгэлээ.

Соёмбо нь Монгол төр, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд түүний өнгө төрхийг хадгалан хамгаалах нь нийтийн өмч, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсийн нэг хэсэг юм.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-с засвартай холбоотой санхүүжилтэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид Соёмбо үсгийг будах, монгол бичгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах