Цэс Close

Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг өчигдөр эх оронд нь авчирчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн 20 адууг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэрийг гаргасан байдаг.

Энэхүү түүхэн чухал шийдвэрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан салбар дундын Ажлын хэсэг (ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГЕГ, ИНЕГ, МЭЕГ зэрэг) байгуулагдаж, мал эмнэлэг, хорио цээрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлтийг үе шаттайгаар хангаж, Монгол түмний их баяр наадмын босгон дээр молор эрдэнийн хүлэг монгол адуугаа эх орондоо авчирлаа.

адуу ба тэмээ нарын зураг байж магад

Эх орон, ард түмнийхээ хүндэтгэл, бахархал болж Вьетнам Улс (БНСВУ)-ын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг хүлээн авах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй (Ажлын хэсгийн ахлагч), БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Нгуен Ту Нгиа Дук болон дээрх 20 адууны цаашдын арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) алба хаагчид оролцов.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчрахад Монгол улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд хамтран ажилласан бөгөөд тээвэр ложистикийг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компаниуд хариуцан зохион байгуулав.

Анх 2019 оны долдугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн хороо үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнам Улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байсан.

Өнгөрсөн хугацаанд Вьетнамын тал адууг арчлан хамгаалах, сургах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онуудад харилцан төлөөлөгчдөө илгээж, мэргэжлийн сургалт, туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулсан юм.

агаарын хөлөг нарын зураг байж магад

агаарын хөлөг нарын зураг байж магад

адуу ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах