Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ

Хуваалцах

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Нам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279км, сумын төвөөс зүүн зүгт 55км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.09.17-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан байна.

Ойн түймрийг есдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4га талбай өртөж шатсан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн