Хууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ

Хуваалцах

Хууль зүй, дотоод хэргийн салбарын нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх болон системийн хэрэглээ, цаашдын хөгжүүлэлтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн цахим систем е-accounting.mojha.gov.mn программ хангамжийг 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлд хүсэлт хүргүүлсэнг дэмжиж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нээлттэй тендер зарлаж, “Эрин системс” ХХК шалгарсан.

2022 оны нэгдүгээр сараа “Эрин системс” ХХК нь хууль зүй, дотоод хэргийн салбарын санхүүгийн албан хаагчидтай хамтран ажиллаж, хөгжүүлэлт хийж нэгдсэн системийг хүлээн авлаа. 

Хууль зүй, дотоод хэргийн салбар нь төсвийн байгууллага хэдий ч төрийн өмчит үйлдвэрийн газар, улсын бүртгэл, архив,  хууль сахиулах сургууль, эмнэлэг, шүүх эмнэлэг, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах байгууллага зэрэг тусгай чиг үүргийн онцлог бүхий 232 байгууллагатай. Хэлэлцүүлгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэхүү нэгдсэн программ хангамж нь Хууль сахиулах байгууллагын удирдлагын түвшинд төсөв, төлөвлөгөө, гүйцэтгэлээ хянаж, хөрөнгө, материалын нөөцийг тооцоолж шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах маш чухал систем юм. Бидний ажлыг дэмжиж санхүүжүүлэгч донор байгууллага Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Л.Заяа даргатай төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү системийг 0 ээс эхлэн өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, өнөөдрийн түвшинд хүргэж нэвтрүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын санхүүгийн албан хаагчид болон гүйцэтгэгч байгууллага Эрин систем компанийн хамт олонд талархал илэрхийлье. Технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлж, улам боловсронгуй болгож урт хугацаанд хамтран ажиллах цаашдын ажлын амжилт хүсье“ гэсэн юм.

       Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа агентлаг, байгууллагын дарга, захирал, санхүүгийн нэгжийн дарга, албан хаагчид, мэдээллийн технологийн нэгжийн дарга, албан хаагчид, Германы Олон улсын нийгэмлэг (GIZ)-ийн “Just transition”-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх ба шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах төсөл”-ийн төлөөлөл, “Эрин системс” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн