Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам шинэчлэгдлээ

Хуваалцах

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэг, Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 08-ны өдрийн 295 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар төрийн жинхэнэ албан хаагчийг:

  • Өөр албан тушаалд шилжүүлэх;
  • Өөр байгууллагад сэлгэн ажиллуулах;
  • Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах үед баримтлах нөхцөл, шаардлага;
  • Албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тодорхой болгожээ.

АНХААРАХ ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ:

Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа тухайн албан хаагчийн зөвшөөрөл болон холбогдох байгууллагуудын харилцан тохиролцоог бичгээр баталгаажуулна.

Мөн дараах тохиолдолд албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно. Үүнд:

• Ээлжийн амралттай;

• Хувийн чөлөөтэй;

• Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;

• Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай;

• Дотоод, гадаад албан томилолттой;

• Ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа;

• Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 1 жил дутуу;

• Сул орон тоонд сэлгэн ажиллах зэрэг тохиолдлыг журамд тусгасан байна.

Мөн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шийдвэртэй холбоотой санал, гомдлоо Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд гаргах эрхтэй болохыг журамд тусгажээ.

📎 Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан журмаас үзнэ үү. https://drive.google.com/…/179ZCgUGlSP6RU9p…/view…

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн