IOC буюу Олон улсын олимпын хорооноос 2032 онд Австралийн Брисбен хотод зохион байгуулагдах зуны олимп болон паралимпын наадмын бэлгэдэл дүрсийг танилцууллаа.
Энэхүү бэлгэдэл нь Австралийн Квинсленд муж улсад нутагладаг, хөгжилтэй сониуч зангаараа танигдсан хоёр төрлийн какаду тоть шувууны дүрс аж. Ягаан өнгийн какаду нь Олимпийн наадмыг, харин цагаан залаат какаду нь Паралимпын наадмыг тус, тус бэлгэджээ.
“Брисбен ХХХV” зуны олимпын наадам 2032 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно. Харин паралимпын наадам 2032 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдах юм.
