МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ.
City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр архи, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.
МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт
МИАТ-ийн зорчигч та Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлж, дараах тусгай хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
| Худалдан авалт | Хөнгөлөлт |
|---|---|
| Тамхи 2 картон | 10,000₩ |
| $30 болон түүнээс дээш | 10,000₩ |
| $80 болон түүнээс дээш | 30,000₩ |
| $120 болон түүнээс дээш | 50,000₩ |
Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free
Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?
- QR код уншуулах
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.
- Тусгай баркод, купоноо авах
QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.
- City Duty Free-д зочлох
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.
- Баркод болон boarding pass-аа үзүүлэх
Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.
- Хөнгөлөлтөө эдлэх
Хөнгөлөлт таны худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.


