Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
11-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -1…-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -3…-5 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ
