НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгдэж, дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ.
Тодруулбал 2022 онд 74 дүгээр байр, 2024 онд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан бол 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Харин Азидаа 15 дугаарт жагсаж байна.
