Цэс Close

Agaar.mn сайтын домэйн хугацаа дууссан тул агаарын чанар шалгах боломжгүй боллоо

Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг тогтмол мэдээлж, үзүүлдэг Agaar.mn сайтын домэйн хаягийн хугацаа дуусжээ. Тодруулбал, эл хугацаа нэгдүгээр сарын 21-ний өдөр дууссан байна.

Иймд Нийслэл дэх агаарын чанарыг хэмжих 20 цэгийн хэмжилтийн мэдээлэл, тоон үр дүнг цахимаас шууд харж, танилцах боломж түр хугацаагаар зогсоод байна.

Агаарын чанарыг PM10, PM2.5 тоосонцор болон хүхэрлэг хий, угаарын хий, азотын давхар ислийн хэмжээгээр хэмждэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах