“American Airlines”-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож бүх зорчигч нас баржээ

ARLINGTON, VIRGINIA - JANUARY 30: (EDITORS NOTE: Image contains graphic content) Emergency response units assess airplane wreckage in the Potomac River near Ronald Reagan Washington Airport on January 30, 2025 in Arlington, Virginia. An American Airlines flight from Wichita, Kansas collided with a helicopter while approaching Ronald Reagan National Airport. (Photo by Andrew Harnik/Getty Images)
Хуваалцах

Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдож зорчигчид нь нас барсан харамсалтай осол болжээ.

https://www.youtube.com/watch?v=Xg8MMbbPmA8

Тус ослоос амьд гарсан хүн байхгүй гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн дунд Оросын уран гулгалтын 11 тамирчин байсныг ОХУ-ын төв хэвлэл мэдээлжээ.

Одоогийн байдлаар, ослын шалгааныг олохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд “American Airlines” компанийн хоёр хар хайрцаг олджээ. Үүнээс гадна “Black Hawk” нисдэг тэрэг зураглалын дагуу нисч явсан бол American Airlines-ын онгоцны доогуур төвөггүйхэн гарч, осол гарахгүй байсан гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мөрдөн байцаагч асан Грег Фейт мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “Яагаад нисдэг тэрэг бараг 100 метрийн өндөрт байсныг нь мэдэх хэрэгтэй. Үүнийг мөрдөн байцаалтад нэмэлтээр оруулснаар бүх асуултын учир тайлагдаж магадгүй. Энэ талаарх мэдээллийг олж авахын тулд радарын мэдээлэл хэрэг болно. Гэхдээ яагаад гэдэг нь сонин байна” гэжээ.

 

 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн