CNN: MET GALA 2025-н хамгийн дэгжин хувцаслалтууд

Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Мет Гала” нь Нью Йорк хотод байрлах Метрополитан урлагийн музейн хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм. Жил бүр хувцас загварын үзэсгэлэнгийн нээлтээ ийнхүү Мет Гала арга хэмжээгээр эхэлдэг уламжлалтай.
Анх 1948 онд тус арга хэмжээг алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Сүүлд 1995 оноос хойш одоог хүртэл энэхүү арга хэмжээг Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцан зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн хувьд уг ёслол "Superfine Tailoring Black Style" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ёслолд хүрэлцэн ирсэн алдартнууд өөр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн өвөрмөц хувцас хэрэглэлээр гоёжээ.
Ингээд CNN-ээс онцолсон хамгийн сайхан хувцасласан эрхүүдийг танилцуулж байна.

























































Сэтгэгдэл үлдээх