Цэс Close

"Icetop" хамтлагийн дуучин Кобид нэг жилийн хорих ял оноожээ

"Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.05.08/ 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болжээ. Шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Дуучин Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буруутган шалгажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах